Монголчууд мянга мянган жилийн тэртээгээс өргөн уудам тал нутагт Монгол хүн, Монгол морь хоёр хамтдаа тэнгэрийн хаяа, газрын эцэст хамтдаа даван туулж аж төрж иржээ. Монгол морь бид нарын үүх түүхтэй салшгүй холбоотой тул төрийн сүлдэндээ хүндэтгэн залсан болохыг сайн мэднэ. Монгол хүн морьтойгоо хамт тал нутагтаа салхи сөрж давхихад хийморь лундаа сэргэж цаанаа нэг жавхаалаг байдаг.
Гүйх хэв маягийг хэвшил болгоё
Хүн хөгширч биш хөшиж үхдэг. Хөдөлгөөн бол юугаарч орлуулашгүй эм. Монголчууд бид олон мянган жил тал нутагт амьдарч ирсэн болохоор гүйх бүү хэл маш сайн хөдөлгөөнтэй байв. Сүүлийн хэдэн 10 жил гүйх бүү хэл олигтой алхалт хийж чадахгүй хэв маягтай болсон байна.
Бид амьдралд үнэт зүйлс, үнэ цэнээ хамгаалж хайрлаж байж оршин тогтнодог. Үнэт зүйлс, үнэ цэнэ байхгүй бол чи оршин тогтнохгүй бас хэнч эргэн дурсахгүй. Үнэ цэнэ гэдэг бол амьдралд юу ч тохиолдож өөрчлөгдөж байсанч хувьсаж өөрчлөгддөггүй.