Dr. Sumiya, Зүрх судасны эмч би танд эрүүл мэндийн боловсрол олгоё

Бид урьд өмнөхөөсөө илүү аз жаргалтай сайхан амьдрахын тулд эрүүл байх хэрэгтэй. Бие организм эрүүл байж өөрийгөө, гэр бүлийгээ, улс орныгоо, цаашлаад хүн төрөлхтөнд илүү сайхан амьдрах ирээдүйг бий болгож чадна.
Дэлхий ертөнц урьд өмнөхөөсөө илүү нээлттэй, бас өөр хоорондоо хамааралтай болсон байна. Эдүгээ үед хүн төрөлхтөн өлсгөлөн, байгалийн гамшиг, дайн тулалдаанд үрэгдэж амь эрсдэх цаг нэгэнт өнгөрчээ. Харин хүн төрөлхтнийг сүйтгэж буй зүйл бол амьдарч буй орчин, идэж буй хоол хүнс, өдөр тутмын дадал зуршил, өөртөө авч буй арга хэмжээнээс ихээхэн шалтгаалдаг. Ийм учраас эрүүл аз жаргалтай байх нь хувь хүн, тэдний үүсгэж буй нийгмээс ихээхэн хамаарах болжээ.

Та бид телевиз радио, сонин сэтгүүл, ном товхимол, фэйсбүүк твиттер зэрэг мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Энэ олон төрлийн мэдээлэл дунд ашиг орлогоо нэмэгдүүлэх, буруу ухуулга бүхий мэдээлэл сурталчилгаа цөөнгүй болжээ. Эрүүл мэнд бол юугаар ч орлуулж, нөхөж, худалдан авч болшгүй энэ амьдралд ганц олдох эрдэнэ. Тиймээс нотолгоонд суурилсан, үнэн зөв, ашиг сонирхлын бус эрүүл мэндийн боловсрол олгох мэдээ маш чухал. Энэ л эх сурвалжаас хувь хүн эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх, эрүүл мэндээ сахин хамгаалах, бусдыгаа уриалан дуудаж байж урт удаан бас аз жаргалтай амьдрах болно.

Энэ бүгдийг үндэслэн Dr. Sumiya, Зүрх судасны эмч миний бие таньд нотолгоонд суурилсан, үнэн зөв агуулга бүхий эрүүл мэндийн боловсрол олгох, зөвлөгөө өгөхөөр хичээх болно. Эрүүл амьдралыг эрхэмлэхэд тус дэм болох зорилгоор номоо эрүүл хэв маяг хэмээн нэрлэсэн. Beaverhealth.life вэб сайт нь зохиогчийн эрхийг эзэмших тул уг вэб сайтыг дурдахгүйгээр нийтлэлийг ашиглах, агуулгын гуйвуулж мушгихыг хатуу хориглоно. Уншигч та манай вэб сайтаар зочилж бүтээлчээр сэтгэгдлээ үлдээгээрэй.

Dr. Sumiya, Зүрх судасны эмч l Эрүүл амьдралын хэв маягийг түгээе

Онцлох