Миокардит гэж ямар эмгэг вэ?

Шахуургын чухал үүрэг гүйцэтгэдэг эрхтэн өөрөө хүчирхэг булчинлаг эрхтэн. Энэ булчингийнхаа тусламжтайгаар цусыг бүхэл биеэр тараадаг. Энэ зүрхний булчин үрэвсэлт процесст өртөхийг бид миокардит хэмээн нэрлэдэг. Энэхүү эмгэг ховор тохиолддог яагаад гэвэл тухайн булчин үрэвсэлт процесст өртөхийн тулд тодорхой шалтгаанаар үүсгэгддэг.Жишээ нь цитомегаловирус хүнд халдварлаад улмаар дархлаа тогтолцоо зэрэг олон хориг хамгаалалтыг давсаны эцэст цусанд халдварлаж бүх л биеэр тархдаг. Цусаар тархаж явахдаа зүрхний булчинд очиж, тэнд зүрхний булчингийн эсийг гэмтээж үрэвсэл үүсгэтлээ олон замыг туулдаг. Тэрхүү үрэвсэл үүсгэгч зүйлд вирус, бактер, мөөгөнцөр орно.

Миокардит үүсгэх шалтгаанд:

Вирусын халдвар:
- Coxsackie
- Cytomegalovirus
- Hepatitis C
- Herpes
- HIV
- Parvovirus

Бактерийн халдварт:
- Chlamydia
- Mycoplasma
- Streptococcus
- Treponema

Мөөгөнцрийн халдварт:
- Aspergillus
- Candida
- Coccidioides
- Cryptococcus
- Histoplasma зэрэг зүйлүүд ордог. Гэхдээ эдгээрээс өөр шалтгааны нөлөөгөөр зүрхний булчин үрэвсэхийг үгүйсгэхгүй.

Шинж тэмдэг

Эхний шатанд тухайн үүсгэгчийн халдвараас шалтгаалсан шинж тэмдэг илэрнэ. Улмаар зүрхний булчин үрэвсэж эхлэх юм бол зүрхний цохилт хэвийн бус болох, цээжээр өвдөх, ядарч сульдах, халдварын гаралтайгаар халуурах, толгой, булчин, үе мөчөөр өвдөх, амьсгаадаж амсгал бачуурах шинж тэмдэг илэрнэ.

Шинжилгээ

- Эмчийн үзлэгээр зүрх хэмээх эрхтэн өөрөө үрэвсэж эхлэж байгаа учраас зүрхний цохилт, зүрхний авиа өөрчлөгдөх, биеийн темпатур нэмэгдэх, зүрх дэлсэх, зүрхний дутагдлын улмаас хөлөөр хавагнах шинж илэрнэ.
- Цусанд халдвар орсон учраас түүнийг өсгөвөрлөж тухайн эмгэгтөрөгчийг илрүүлэх шинжилгээ хийнэ.
- Хамгийн найдвартай оношилгоо бол зүрхний булчингаас биопси авах хэрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл зүрхний булчингийн эдийг авч микроскопоор харж ямар үүсгэгч ба шалтгааны нөлөөгөөр үрэвсээд байгааг найдвартай оношилно. Мөн дагалдах шинжилгээнүүдийг хийлгэж онош батлахад туслах зорилгоор хийлгэж болно. Үүнд: Зүрхний цахилгаан бичлэг, зүрхний эхо г.м. Энэхүү эмгэг хэмээн сэжиглэж байгаа бол зүрхний нарийн мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Зүрхний булчин үрэвсэж үйл ажиллагаа нь өөрчлөгдөж байгаа тул нас баралд өндөртэй эмгэг юм.

Онцлох