Кофе шопд үйлчлүүлэхдээ бид юун дээр алддаг вэ?
Кофе бол зарим нэг хүмүүсийн амьдралын салшгүй хэв маяг болж байна. Яагаад гэвэл кофе шопт орж кофе уухын зэрэгцээ маш олон ажлуудыг амжуулдаг. Иймд, кофе шопоор үйлчлүүлэхдээ эрүүл мэндэд эрсдэлтэй 2 зүйл дээр ихэвчлэн алддаг байна.1. Бид сахаргүй эсвэл сахартай кофе захиалахын хажуугаар бялуу, торт, жигнэмэг зэрэг амттан захиалдаг. Яагаад гэвэл эдгээр амттан бид нарын нүдэнд үзэгдэхээр ил тод байрлаж байдаг. Энэ амттан хоолны дуршилыг тархинд төрүүлнэ. Тийм болохоор кофе авахын хажуугаар амттан авах магадлал нэмэгдэнэ. Хэрвээ бид сахартай кофе, амттан авахад сахар хэрэглэх өдрийн хэрэгцээнээс давсан сахарыг нэг дор авдаг. Энэ нь сүүлийн жилүүдэд ихсэж буй халдварт бус өвчин болох зүрх судасны эмгэг, чихрийн шижин зэрэг эмгэгээр өвдөх эрсдлийг бага багаар нэмэгдүүлж байдаг.
2. Их хотын соёлд суралцаж буй бид хүнд төвөг удахаасаа илүү туслах зүйлийг эрхэмлэдэг. Ийм хандлагатай хүн кофе шопоор үйлчлүүлэхдээ олон хүмүүс ард хүлээж оочирлохоор санаа зовдог. Энэ хандлагаасаа болоод захиалга хийхдээ тийм нухацтай хандаж чаддаггүй. Тийм болохоор нүдэнд ил харагдсан эсвэл өмнө нь авсан зүйлээ захиалах хандлагатай байдаг. Судалгаагаар эрүүл зөв хооллолтын бүтээгдэхүүн захиалахаасаа илүү илчлэг ихтэй, өөх тосоор баялаг хүнсний зүйлийг сонгох магадлал их байдаг гэнэ.
3. Кофе шоп зах зээлийн механизмаар эрэлтээ дагаад нийлүүлэлт хийдэг. Иймд цагаан гурилан бүтээгдэхүүн, сахар их агуулсан, нөөцөлсөн махан бүтээгдэхүүнийг ихээр захиалдаг юм байна. Тэгэхээр бид идэх зүйлээс сонгохдоо дараах бүтээгдэхүүнийг хязгаарлаж хэрэглэх хэрэгтэй. 1) Цагаан гурилан бүтээгдэхүүн болох талх, боорцог гэх мэт, 2) Нөөцөлсөн махан бүтээгдэхүүн болох хиам, зайдас, лаазалсан мах зэрэг орно. 3) Сахар ихээр агуулсан бүтээгдэхүүн болох кекс, бялуу, жигнэмэг зэрэг бүтээгдэхүүнийг аль болох хязгаарлаж хэрэглэх хэрэгтэй.