Цусны өтгөрөлт бол цусны бүлэн буюу тромбоз үүсгэх эрсдэлт хүчин зүйлийн нэг. Цусны бүлэн үүсэх эрсдэлт хүчин зүйлд тамхи татах, халдвараар өвдөх, дааврын эм хэрэглэх, архи хэтрүүлэн хэрэглэх зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаална. Цусны өтгөрөлтөөс илүү эрсдэл дагуулдаг ноцтой зүйл бол цусны бүлэн. Бид цусны бүлэнгээс сэргийлж аспирин, клопедрогел эмийг хэрэглэхээс гадна цусны бүлэнгээс сэргийлсэн зарим нэг хүнсний зүйлийг дурдая. Гэхдээ дур мэдэн хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг хүсье.
1. Турмерик
Эрт үеэс уламжлалт анагаах ухаан, өвчин эмгэгийн үед хэрэглэж ирсэн хүнс. Турмерик үрэсвлийн эсрэг үйлчилгээ үзүүлэхээс гадна фенолт нэгдэл болох куркумин бодис цусны бүлэгнэлтийн эсрэг үйлчилгээтэй.
2. Цагаан гаа
Цагаан гаанд аспирины үйлчлэгч бодис ацитил салицилийн хүчил агуулдаг. Ацитил салицилийн хүчил тромбоцит эсийн идэвхжих хэсэгтэй холбогдож антиаггрегант үйлчилгээ үзүүлнэ. Улмаар цусны бүлэн үүсэх эрсдлийг бууруулдаг.
3. Халуун чинжүү
Цагаан гаатай адилхан ацитил салицилийн хүчил агуулдаг. Мөн цусны бүлэнгээс гадна цусны эргэлтийг эрчимжүүлдэг.
4. Сармис
Сармис нянгийн эсрэг, судас хатуурлын эсрэг зэрэг олон төрлийн үйлчилгээтэй. Харин цусны бүлэнгээс сэргийлэх үйлдэл бага зэрэг агуулагддаг.
Бэлтгэсэн,
Dr. Sumiya, Зүрх судлалын эмч