Бид мэднэ дээ, ковидоор өвдсөн үед уушгины хатгалгаа, амьсгалын дутагдал үүсдэг гэдгийг. Харин амьсгалын дутагдал, уушгины хатгалгааны үед уушги цусыг хэр хүчилтөрөгчөөр баяжуулж буйг хуруунд зүүдэг пульсоксиметрээр үнэлдэг. Хүчилтөрөгчийн ханамж өндөр байвал бид гипоксид өртөхгүй хэвийн үйл ажиллагаагаа гүйцэтгэж чадна.
Хүчилтөрөгчийг цусанд агуулагдах улаан эсийн гемоглобин эд эсэд зөөвөрлөдөг. Улаан эсэд агуулагдаж буй хүчилтөрөгчийн хэмжээг үнэлэхдээ пульсоксиметр улаан гэрэл, хэт ягаан туяаг хурууны үзүүр рүү гэрэлтүүлдэг. Улаан гэрэл бол 660нм урттай, хэт ягаан туяа бол 940нм урттай байдаг. Хүчилтөрөгчөөр баяжсан гемоглобин хэт ягаан туяаг шингээдэг учир улаан гэрэл хурууны үзүүрийг нэвтэрч гарах магадлал нэмэгддэг.
Хэрвээ их хэмжээний хүчилтөрөгч агуулсан цус хэт ягаан туяаг шингээж, илүү их улаан гэрлийг нэвтрүүлэх боломжийг олгодог. Улаан гэрэл хуруугаар нэвтрэх бүр хүчилтөрөгчийн ханамж сайн байна гэсэн үг. Хэрвээ цусны эсүүд хүчилтөрөгч багатай бол хөхөрч улаан гэрлийг муу нэвтрүүлнэ.
Хэрвээ пульсоксиметр хүчилтөрөгчийн хэмжээг үнэлж чадахгүй хэд хэдэн тохиолдол байдаг. Үүнд, захын судас агших, гар хөл даарах, артерийн даралт буурсан үед хурууны цусан хангамж буурдаг. Зарим үед угаарын хийн хордлого, цусны эмгэгийн үед бас хэмжиж чаддаггүй юм байна.
Ер нь бол гэрийн эмийн санд пульсоксиметр байхад зүгээрдээ, хүчилтөрөгчийн хэмжээг илтгэхээс гадна зүрхний цохилтын тоог хэмждэг.
By Dr. Sumiya