С урвалж уураг (CRP) гэж юу вэ?

CRP бол цусанд үрэвслийн урвал явагдаж буйг илтгэдэг уураг. Ялангуяа халдварт ба халдварт бус өвчний үед үрэвсэл үүсдэг. Улмаар элгэнд пентамер бүтэцтэй уургийн нийлэгшил ихэсдэг. Аливаа үрэвслийн үр дүнд CRP уураг үүсч үрэвслийг идэвхжүүлэх, дархлаа урвал эрчимжихэд чухал үүрэгтэй оролцоно.
CRP уургийн шинжилгээг захын хураагуур буюу венийн судаснаас цус авч шинжилдэг. Уг шинжилгээний үед зайлшгүй өлөн байх шаардлагагүй. Цусыг авсан бол лабораторийн анализатороор уншиж цусанд агуулагдах хэмжээг гаргана. CRP түвшин хэвийн үед 0.8-3.0мг/дл байна, хэрвээ >3.0мг/дл байвал ач холбогдолтой үрэвслийн урвал явагдаж буйг илтгэнэ. Тухайлбал, ханиад томууны үед дархлаа, үрэвслийн урвал өрнөж эд эс эмгэгшсэн бол CRP >3.0мг/дл ихэсдэг. Бид уушгины хатгалгааны явц, тавиланг үнэлэх зорилгоор цусанд CRP түвшинг тодорхойлдог.
Иймд тухайн эмгэгээс хамаарч CRP түвшин янз бүр тодорхойлогдоно. Гэхдээ цусанд CRP ихэсвэл үрэвслийн байрлал, аль эмгэг вэ гэдгийг заадаггүй болно. Ойлголт өгөх үүднээс зарим нэг эмгэгийг дурдсан болно.
Дунд зэргийн ихсэлт (1.0-10мг/дл)
- Системийн үрэвсэл, ревматойд артрит, системийн чонон яр
- Зүрхний цочмог шигдээс
- Нойр булчирхайн үрэвсэл
- Бронхит
Ач холбогдолтой ихсэлт (>10мг/дл)
- Цочмог бактерийн халдвар
- Вирусийн халдвар
- Системийн васкулит
- Том осол гэмтэл гэх мэт

By Dr. Sumiya

Онцлох