Гэртээ хоол бэлтгэх нь бага калортой хоол бэлтгэх үндсэн боломж. Гадуур хооллоход түргэн хоол, рестароны хоол нь давс, сахар, өөх тос, колари их агуулсан байдаг. Хэрвээ 7 хоногийнхоо хоолоо бэлтгэвэл хоолны төлөвлөгөөгөө гаргаж хүнсний зах, дэлгүүрээс хүнсний зүйлсээ авах боломжтой. Улмаар эрүүл хоол өөртөө тохируулан бэлтгэх боломжтой.
2. Хоолоо аль болох удаан идэж сурах
Хоолоо гал тогооны өрөөнд эсвэл ширээн дээрээ сууж 20 минутаас багагүй хугацаанд идэж сурах хэрэгтэй. Хоолоо удаан идэхэд гэдэсний гормон ялгарах ба ходоодны суналтын рецептор цочирч тархи руу цадалтын мэдээлэл илгээдэг байна. Хэрвээ идэж эхэлснээс хойш 20 мин өнгөрөхгүй хурдан идвэл тэр хэмжээгээр их иддэг. Ер нь хоолыг ширээн дээр сууж бага багаар идэхээс гадна хоолны завсар ус ууж байх хэрэгтэй.
3. Хоолыг өглөөний цайнаас хойш жигд бага хэмжээгээр идэх
Ер нь бол их идэхгүй, бага идэхгүй байх эрүүл амьдралын хэв маягт суралцах хэрэгтэй. Ихэнх хүмүүс өглөөний цай бага хэмжээтэй (эсвэл өлөн), өдрийн хоол дунд зэрэг, ба оройн хоол их хэмжээтэй хэрэглэх зуршилтай. Гэхдээ илчлэгийн хэмжээг өдрийн турш бага багаар авч байх хэрэгтэй. Өглөөний цайгаа сайн ууж сурвал хоол боловсруулах энзим ялгаралтыг нэмэгдүүлж өөх шатаах процессыг дэмждэг. Нэмж хэлэхэд, нэг хоолонд дор хаяж 450 калори илчлэг идэх нь хоолны хооронд өлсгөлөнгөөс зайлсхийхэд тусална.
4. Бага идэхэд нойр бол маш чухал
Шөнө хоол идэхэд та калори шатаахгүй, харин хэт их идэх хандлагатай байдаг. Олон судалгаагаар унтах хугацаа богино байх нь илүүдэл жинтэй эсвэл таргалалттай холбоотой байдаг. Шөнө 6-аас бага цаг унтдаг хүмүүс тогтмол бус хооллох зуршилтай байдаг. Эдгээр хүмүүс ихэвчлэн чипс, жигнэмэг, өөх тос, чихэрлэг хоол, зайрмаг идэх дуршилтай болдог.
5. Жингээ тогтмол үзэх нь ашиг тустай.
Тогтмол жингээ үзэр зуршилтай байх нь жингээ барих, улмаар бага идэх дадал зуршлыг нэмэгдүүлдэг. Үүнийг хийхэд хэдхэн секунд шаардагдах ба бага идэх, жингээ барихад зөв чиглүүлэх болно. Ихэнх хүмүүст идэж буй хоол хүнс болон дасгалын явцад шатсан илчлэгээ хянах нь хэцүү эсвэл уйтгартай байдаг. Гэхдээ өдөр бүр жинлэх нь танд хэрэгтэй бүх зүйлийг хэлж өгдөг бөгөөд жин нь худлаа хэлдэггүй. Түүнчлэн жингээ байнга хийдэг хүмүүс жингээ хасаж, жингээ барих магадлал өндөр байдаг нь судалгаагаар тогтоогджээ.