Энэ жилийн АУ-ны салбарын нобелийн шагналыг Сванте Паабо эрдэмтэн хүртжээ.

Уг эрдэмтэн хүн үүссэн цагаасаа эхлэн эволюц хөгжлийн явцад хүний генетик яаж өөрчлөгдсөнийг судалсан байна. Тухайлбал, 40000-800000 жилийн өмнөх эртний хүний ген, одоогийн орчин үеийн хүний ген яаж хувьсаж өөрчлөгдсөн, ямар давуу тал, сул тал бий болсоныг судалж тогтоожээ. Тэр талаар та бүхэндээ цуврал болгож нийтэлье.
Боломжгүй зүйлийг бодит болгосон.
Сванте Паабо (Svante Pääbo) эрдэмтэн бидний өвөг дээдэс болох “Neanderthal” хүний геномын дарааллыг ясны үлдэгдлээс нь орчин үеийн технологи ашиглан тодорхойлсон. Гэвч, хүний ДНХ бол цаг хугацаа өнгөрөх тутам химийн өөрчлөлтөнд орж жижиг хэсэг болж задардаг. Энэ жижиг хэсэг, хувиралд орсон ДНХ дарааллыг тогтоохын тулд өндөр технологи ашиглахад дэвшилттэй боловч тийм амар байсангүй. Олон мянган жилийн дараа бактери, орчин үеийн хүний ДНХ-ийн ул мөр олддог боловч энэ олдсон генийн материал нилэнхүйдээ бохирдож өөрчлөлтөнд орсон байдаг.
Улмаар Паабо эрдэмтэн Neanderthals хүний ДНХ судлах аргыг боловсруулж хэдэн арван жил хөгжүүлж эхэлжээ. 1990 онд Паабог Германы Мунихын их сургуульд шинээр профессороор ажилд орж эртний хүний ДНХ судлах ажлаа үргэлжлүүлсэн байна. Тэр эхлээд Neanderthal хүний эсийн эрхтэнцэр болох митохондрийн ДНХ судлахаар ханцуй шамлан оржээ. Митохондрийн геном бол жижиг, гэхдээ эсийн генетикийн мэдээлэл агуулсан бяцхан хэсэг. Паабо эрдэмтэн нарийн арга техник ашиглаж 40000 жилийн өмнөх хүний ясны олдвороос митохондрийн ДНХ дарааллыг амжилттай тодорхойлж чаджээ.
Үргэлжлэл бий... 

Онцлох