Паабо эрдэмтэн жижиг митохондрийн геномыг амжилттай анализ хийсэн боловч түүгээр зогсохгүй неандерталь хүний бөөмийн геномын дарааллыг тогтоох асар том сорилтын өмнө иржээ. Улмаар Паабогийн баг Германы Лейпзиг хотын Max Planck Institute-д эртний хүний геномын дарааллыг тогтоох асар том төслийг гардан гүйцэтгэхээр болгов.Энэ институт Паабогийн багийг эртний хүний ясны үлдэгдлээс ДНХ-г ялгах, шинжлэх аргыг боловсронгуй болгох боломжийг олгож байлаа. Энэ цаг мөчөөс эхэлж Паабогийн судалгааны баг дэвшилтэт технологийн хөгжлийг ашиглаж ДНХ дарааллыг амжилттай тодорхойлох боломжийг эрэлхийлж байв. Мөн Паабо судалгааны багтаа популяцийн генетикийн чиглэлээр мэргэшсэн чухал эрдэмтдийг эгнээндээ нэгтгэв. Улмаар уйгагүй хөдөлмөрийн үр дүнд эртний хүний геномыг гүнзгий түвшинд ДНХ-ын дарааллыг тогтоох боломж нээгдэж байлаа. Паабогийн баг хүчин чармайлтын үр дүнд боломжгүй мэт санагдаж байсан зүйлийг хийж, 2010 онд анхны Неандерталь геномын дарааллыг тогтоож олон нийтэд танилцуулав. Эртний хүмүүсийн геномыг харьцуулсан дүн шинжилгээ нь неандерталь ба орчин үеийн хүн ойролцоогоор 800.000 жилийн өмнө амьдарч байсныг нотолдог.
Паабогийн судалгааны баг дэлхийн янз бүрийн газруудаас неандерталь ба орчин үеийн хүн хоорондын уялдаа холбоог тогтоож зарим онцлог зүйлийг илрүүлэв. Неандерталь хүний ДНХ дарааллыг тогтоосноор эртний хүмүүсийн геномтой харьцуулах боломж нээгдэв. Улмаар Африкаас орчин үеийн хүн үүссэн гэж үзэхээс илүүтэй Европ, Азийн улсаас орчин үеийн хүн үүссэн болох нь генийн дарааллаас харагдаж байсан. Энэ судалгаагаар неандерталь ба орчин үеийн хүн олон мянган жилийн турш хамт амьдарч байсан болохыг илрүүлжээ. Орчин үеийн Евроази гаралтай хүмүүсийн геномын 1-4% нь неандертальчуудаас гаралтай байдаг.
Сонирхолтой нээлт: Денизова
2008 онд Сибирийн өмнөд хэсэгт орших Денисовагийн агуйгаас 40.000 жилийн настай хурууны ясны хэлтэрхий олджээ. Паабогийн баг олдсон яс маш сайн хадгалагдсан тул ДНХ ялган авч геномын дарааллаар тогтоов. Геномын дараалалд сонирхолтой нууц ажиглагдаж байсан. Энэ ДНХ-ийн дараалалд неандерталь, орчин үеийн хүнээс ялгаатай өвөрмөц геном байсан учир түүнийг Денисова гэж нэрлэсэн. Дэлхийн өнцөг булан бүрийн орчин үеийн хүний дарааллыг Денисоватай харьцуулахад хоорондын уялдаа холбоо ажиглагдав. Энэ хамаарал анх Меланези ба зүүн өмнөд Азийн бүс нутгийн хүн амд ажиглагдаж байжээ. Орчин үеийн хүний геномд Денисовагийн ДНХ-ийн тодорхой хувь хадгалагддаг.
Паабогийн нээлтүүд орчин үеийн хүн үүсч хувьсаж хөгжсөн түүхийн талаар шинэ ойлголтыг бий болгож эхэлсэн. Энэ судалгаагаар зөвхөн орчин үеийн хүн Африк тивээс нүүдэллэж ирэх үед Евразид дор хаяж хоёр эртний хүний (гоминин) популяци амьдарч байсан. Неандертальчууд Евразийн баруун хэсэгт амьдардаг байсан бол Денисовачууд Еврази тивийн зүүн хэсэгт амьдардаг байв. Энэ судалгаагаар орчин үеийн хүн Африкийн гадна тархаж, зүүн тийш нүүдэллэх явцад тэд зөвхөн неандертальчуудтай төдийгүй Денисованчуудтай таарч, эрлийзжээ.
Алеогеномик ба түүний хамаарал
Сванте Паабо энэ судалгааныхаа үр дүнгээр палеогеномик хэмээх цоо шинэ шинжлэх ухааны салбарыг бий болгосон. Паабогийн нээлтүүд орчин үеийн хүний хувьсал хөгжил, шилжилт хөдөлгөөнийг тайлбарласан нотолгоонд суурилсан шинжлэх ухаанч мэдээллийг бий болгож чаджээ. Геномын дарааллыг шинэ дэвшилтэт арга ашиглаж тогтоосноор эртний хүн (гоминин), орчин үеийн хүний популяцитай холилдсон байж болохыг харуулсан. Гэсэн хэдий ч халуун орны уур амьсгалд эртний ДНХ-ийн задрал хурдацтай явагдсанаас болж Африкт устаж үгүй болсон гомининуудын геномыг хараахан тогтоож чадаагүй байна.
Паабогийн нээлтийн ачаар бид устаж үгүй болсон эртний хүний генийн дараалал одоогийн хүний геномд агуулагдаж бие физиологид тодорхой хэмжээгээр давуу ба сул талыг бий болгодог. Тухайлбал, EPAS1 ген бол Денисовагийн төрөлд агуулагддаг, энэ генийн хувилбар бол өндөрлөг газар дасан зохицох чадвартай ген юм. Энэ ген Төвдүүдийн дунд нийтлэгээр агуулагддаг, эдгээр хүмүүс өндөр уулархаг бүс нутагт дасан зохицож амьдрах чадвар өндөр юм.
Ямар ген биднийг орчин үеийн хүн болгоход нөлөөлсөн бэ?
Орчин үеийн хүн нь нарийн төвөгтэй зүйлийг даван туулах, дэвшилтэт инноваци, дүрслэлийн урлагийг бий болгох зэрэг өвөрмөц оюуны чадавхтай, мөн задгай усыг гатлан манай гаригийн бүх хэсэгт тархаж суурьшиж чадсанаараа эртний хүнээс ялгагдах онцлог зүйл их юм. Неандертальчууд ч гэсэн бүлгээрээ амьдарч, том тархитай байжээ. Тэд мөн багаж хэрэгсэл ашигладаг байсан ч хэдэн зуун мянган жилийн туршид маш бага хөгжсөн.
Орчин үеийн хүн болон бидний хамгийн ойрын устаж үгүй болсон эртний хүмүүсийн хоорондын генетикийн ялгаа өдий хүртэл тодорхойгүй байсан бол Паабогийн ажлын ачаар олон зүйл тодорхой болсон байдаг. Паабогийн баг зарим зүйлийг тодорхой болгосон боловч орчин үеийн хүнийг бий болгох өвөрмөц генийг хаанаас олж авсан нь тодорхойгүй зэрэг олон зүйлийг судлах шаардлагатай байна.
#nobelprize #medicine